Үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдаалах үзэсгэлэн худалдааны арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сумын соёлын төвд 10:00 цагт зохион байгуулна.
Үзэсгэлэн худалдаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, малчид ямар ч төрлөөр оролцож болно.
Алтан намар үзэсгэлэн худалдааны арга хэмжээг сумандаа дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
