Төвийн бүсийн мэдээлэл технологийн багш, байгууллагуудын мэргэжилтэн нарт мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, хөгжүүлэх, шинэ мэдлэг, арга зүйг бие биетэйгээ хуваалцах, туршлага солилцох, мэдээллийн технологийн шинэчлэл, дэвшилтэт шийдлийг танилцуулах, дижитал боловсролын бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтыг амжилттай зохион байгууллаа.



