8-р сарын 27-оос 9-р сарын 2-ны өдрүүдэд Болгар улсын Софи хотод зохион байгуулагдах Өсвөр үеийн жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн явах гэж байгаа залуу тамирчдыг аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар нар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.
Тэмцээнд Баянжаргалан сумын уугуул, Баян сумын харьяат Б.Тэмүүлэн, Өндөрширээт сумын уугуул М.Цэндбазар нар оролцох гэж байна. Багш дасгалжуулагчаар Жудо бөхийн “Цагаанбаатар” академийн үүсгэн байгуулагч, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ажиллаж байна.
Тамирчиддаа тив дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе

