ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСАД АВТОТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА

2025-08-11

Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Төв аймгийн Автотээврийн салбарын 76 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр “Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгууллаа. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймаг, сумдын удирдлагууд, Автотээврийн үндэсний төвийн төлөөлөл, Н.Аасүрэн даргатай аймгийн Автотээврийн төвийн хамт олон, ахмад, дунд, залуу үеийн тээвэрчид, жолооч нар, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
“Улсын тээх нэвтрүүлэх газар” нэртэйгээр байгуулагдсан автотээврийн салбарын хамт олон эх орныхоо эдийн засгийн бүтцийн томоохон салбар, хөгжлийн нэгэн тулгуур болсоор 100 жилийг ардаа үдэж, хөгжлийн хөдөлгүүр болсон шинэ 100 жилийнхээ түүхийн шанг татаж байна.
Улс орны хөгжлийг авто тээврийн салбаргүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Монгол Улсад их бүтээн байгуулалт өрнөж байх үеийн хөгжлийн томоохон хөдөлгөх хүч нь авто тээврийн салбар байсан бөгөөд 1954 онд Төв аймагт 13 дугаар бааз байгуулагдаж олон тэргүүний жолооч, сайчууд аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд томоохон хувь нэмэр оруулсан тухай хууч яриа энэ өдөр хөвөрсөөр байв.
Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Төв аймгийн Автотээврийн салбарын 76 жилийн ойн өдөр өөрийнхөө залуу нас, хөлс хүч, мэдлэг чадвар, ур ухаанаа тээврийн салбарт зориулсан ахмадууд, одоо ид ажиллаж байгаа дунд, залуу үеийнхний төлөөллийг Төрийн дээд одон медаль, салбарын болон аймгийн шагналаар шагналаа.
Эрхэм та бүхний алтан шар зам өлзий дүүрэн байх болтугай.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%