ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“КАНВОН МУЖИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ПАРК”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-07-23

 
Монгол Улсын Төв аймаг нь Бүгд найрамдах Солонгос Улсын Кангвон мужтай ах дүүгийн шууд харилцаа хамтын ажиллагааг тогтоож 20 гаруй жилийн туршид найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн билээ.
Кангвон мужтай эдийн засаг болон хүний хөгжлийг дэмжсэн, соёл боловсрол, эрүүл мэнд, ХАА түүний дотор хүнсний нарийн ногооны хүлэмжийн аж ахуй, оюутан залуусын солилцооны хөтөлбөр, төрийн албан хаагчдын урт болон богино хугацааны сургалт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.
Эдгээрийн нэг бодит ажил бол Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атрын шим” ХХК-ийн хүлэмжийн аж ахуй бүхий “Кангвон мужийн хөдөө аж ахуйн парк” юм.
Эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл аюулгүй хүнсээр иргэдээ хангах зорилготой уг төсөл өдгөө өргөжин тэлж 20 жилийн турш 4 улирал тасралгүй Хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.
БНСУ-ын бие даасан тусгай Канвон мужын Засаг захиргааны болон ИТХ-ын төлөөлөл Төв аймагт албан айлчлал хийж буй хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй удирдлагууд тус хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.
Уг хөдөө аж ахуйн паркийг Канвон мужийн дэмжлэгтэйгээр байгуулсан ба “Атрын шим” ХХК-ийн хөдөлмөрч хамт олон дөрвөн улирлын турш өргөст хэмх, улаан лооль, сонгино, гүзээлзгэнэ, салат навч, цэцэгт байцаа зэрэг хүнсний ногоо тариалж, цэцгийн үйлдвэрлэл эрхлэн аймаг, орон нутаг төдийгүй нийслэл хотын хүн амын хүнсний хэрэгцээнд амтлаг, чанартай, эко бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсээр байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%