ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БНСУ-ЫН КАНГВОН МУЖИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2025-07-23

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, БНСУ-ын Кангвон мужийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 01-р сарын 19-нд Солонгос улсад үзэглэснээр аймаг, мужийн ИТХ-ын харилцаа хамтын ажиллагааны эхлэл тавигдсан билээ.
Энэ удаагийн айлчлалаар аймаг, мужийн ИТХ хооронд харилцан хөгжил, хамтын ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, иргэдийн хурлын үр ашигтай үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох зорилготой Кангвон мужийн ИТХ-ын Төлөөлөгчид, Хороодын дарга нарыг бие бүрэлдэхүүн 2025 оны 07-р сарын 21-24-ны өдрүүдэд манай аймагт албан айлчлал хийж байна.
Хоёр талын албан уулзалтаар Төв аймаг болон Кангвон мужийн хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт орон нутгийн захиргаа болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Батцэцэг, ИТХ-ын Хороодын дарга, Төлөөлөгчид, Ажлын албаны бүрэлдэхүүн оролцлоо.
БНСУ-ын Кангвон мужийн ИТХ-ын Төлөөлөгч, Хурлын харилцаа хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Чой Жэ Сок, Кангвон мужийн дэд захирагч Ё Жун Хёп нараар ахлуулсан ИТХ-ын хороодын дарга, Төлөөлөгч, Ажлын албаны бүрэлдэхүүнтэй айлчилж байна.
Мөн айлчлалын үеэр зочид төлөөлөгчдөд Монгол орны үзэсгэлэнт сайхан байгаль, ёс заншил, өв уламжлалтай танилцан, үзэж сонирхох юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%