Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 2003 оноос эхлэн бий болгосон “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Төв аймгийн төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.
Тус арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын ажлын албаны Аймгийн ИТХ-ын Ажлын албаны орон нутгийн төсөв санхүү, эдийн засаг, өмчийн бодлого хариуцсан мэргэжилтэн Мөнхтүвшиний Жавзанпагма, Архуст сумын ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Насанжаргалын Батцэрэн, Жаргалант сумын ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Ядамжавын Мөнхцэцэг, Өндөрширээт сумын ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Амаржаргалын Намжимцэцэг нар төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхээ илэрхийлж “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө.




