Бүгд Найрамдах Солонгос Улсын Өмнөд Кёнсан мужийн Кимхэ хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Төв аймагт хүрэлцэн ирж Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Өмнөд Кёнсан мужийн Кимхэ хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Энхтайвны нэгдлийн зөвлөх байгууллагын гишүүд дагалдан ирсэн бөгөөд зочдыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзалт зохион байгуулж харилцан санал солилцлоо.

