ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллагын (CESO)төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч хатагтай Женифер Адамсийг хүлээн авч уулзлаа

2025-05-08

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллагын (CESO)төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч хатагтай Женифер Адамс болон төслийн ажилтан н.Туул, н.Сэргэлэн нар аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж нартай уулзлаа.
Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр 5 жилийн хугацаатай “Канад-Монголын Мерит” төслийг 2025 оны 04 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд хийгдэх ажлын нэг хэсэг болох иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх чадамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим орчинд ажиллах мэдлэг чадварыг дээшлүүлэхэд уг төслийн зорилго орших юм. Тус төсөл нь 2,5 жилийн хугацаатайгаар Архангай аймагт хийгдэх төсөл юм.
Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж хэлэхдээ сум орон нутгийн алслагдсан багт дэд бүтцийг эхний ээлжид сайжруулах мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах нэн түрүүнд шаардлагатай талаар дурдаж цаашид аймгийн зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 96
3 / 3%
3 / 3%
59 / 61%
2 / 2%
29 / 30%