ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧДЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

2025-05-18

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Хариуцлагатай сонгогч" бэлтгэх сургалтыг өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудыг хамруулсан бол энэ удаад Аймгийн ИТХ-ын дэргэдэх Өсвөрийн парламент бүлгэмийн 25 сурагчийг хамруулан 2025 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Залуучууд хөгжлийн төвд зохион байгууллаа.
Уг сургалтад оролцож буй залуу үеийнхэн:
🗳️ Сонгуулийн ач холбогдол,
📜 Сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд,
🗂️ Үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох,
📣 Хууль ёсны болон хууль бус сурталчилгааг ялгах,
🧠 Мэдээлэлд дүн шинжилгээ хийх,
🔍 Хяналт тавих, хуурамч мэдээллийг таних чадвар эзэмшив.
⚖️✅Сонгуулийн үед болон дараа хариуцлагатай сонгогч байх талаар дэлгэрэнгүй ойлголттой болсноор уг үйл явцад мэдлэгтэйгээр оролцон сонгох, сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болох юм.
👨‍🏫👩‍🏫Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, Д.Алтанзул нар сургагч багшаар ажиллалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 94
3 / 3%
3 / 3%
58 / 62%
2 / 2%
28 / 30%