Манай улсад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хаврын улиралд хуурайшилт их байгаагаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Ялангуяа ой хээрийн түймрийн 60 гаруй хувь нь 4, 5 дугаар сард гардаг байна.
Тиймээс түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хамгаалахыг сануулъя.