ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТӨВИЙН БҮСИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

2025-04-29

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хуулиа дээдэлье” тэмцээнийг энэ жил “Өсвөрийн сэргийлэгч" бүлгэмийн дунд Гэр бүлийн хүчирхийлэл, Үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж, сумдыг 4 бүсэд төвлөрүүлэн нийт 26 сумын 208 хүүхдийг хамруулж амжилттай зохион байгуулсан.
Тэмцээний 1-р шатанд амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн багууд өнөөдөр аваргын төлөө өрсөлдөж байна.
Тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд нээж хэлсэн үгэндээ: 2025 оны 03-р сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмт хэргээс хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо 1 нэгжээр буюу 1 дахин буурсан сайн үзүүлэлт байгаа ч Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 1 нэгжээр буюу 9%-р өссөн саар үзүүлэлт байна. Иймд Хүүхэд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иргэд, хүүхэд багачуудад сурталчлах тэднийг энэ төрлийн гэмт хэрэгт өртүүлэхгүй байх шаардлагатай байгааг дурьдлаа.
Уг тэмцээнийг зохион байгуулснаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм ажиллах журмийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагын идэвх, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой байна.
“Хуулиа дээдэлье” 2-р шатны тэмцээний оролцогч хүүхдүүд дээрх сэдвийн хүрээнд өсвөр үе, хүүхэд, залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийн өнцгөөс илэрхийлэн, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэн, олон төрлийн шинэлэг санаа дэвшүүлж тэмцээндээ идэвхтэй оролцоно байна.
Тэмцээнд байр эзэлсэн багууд Төвийн бүсийн тэмцээнд хамрагдах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 96
3 / 3%
3 / 3%
59 / 61%
2 / 2%
29 / 30%