Аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан энэ сарын 25-нд хуралдах ба хэлэлцэх асуудлуудтай холбоотой Хурлын бодлогын хороод ажиллаж байна.
Өнөөдөр Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо хуралдаж,
-Aхуйн зориулалтаар агнах ан агнуурын хуваарь батлах тухай,
-Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай,
-Cумдын газар зүйн нэрийн тодруулалт мэдээллийн сан бүрдүүлэх тухай,
-Tүгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлтэд санал өгөх тухай
асуудлуудыг хэлэлцэн, холбогдох санал боловсруулж, дүгнэлт гарган ажиллалаа.