ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, АЖЛЫН АЛБАНЫХАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

2025-04-02

🔹Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын ажлын албаныхан Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.
🔹Чингэлтэй дүүрэг сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр газар чөлөөлж, дахин төлөвлөлт хийж орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Газар чөлөөлөх бодлого нь нийслэлийн хэмжээнд жишиг болж хамгийн сайн хэрэгжиж байгаа дүүрэгт нэрлэгддэг. Дүүрэг 2022 оноос хойш өөрийн хөрөнгөөр газар чөлөөлж буй. Өнгөрсөн онуудад 26 тэрбум төгрөгөөр газар чөлөөлсөн бол энэ онд таван тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулахаар төлөвлөөд байгааг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга П.Баянбаатар нар уулзалтын үеэр танилцуулсан юм.
✅Ховд аймгийн тухайд 91 мянга гаруй хүн амтай бөгөөд жилээс жилд хүн ам өсөхийн хирээр нийслэлтэй ижил агаар, хөрсний бохирдол, төвлөрөл зэрэг асуудал үүсэж байгааг Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр дурдсан юм. Тиймээс Чингэлтэй дүүргийн газар чөлөөлөх үйл явц, оновчтой бодлого, туршлагыг судлан, нэвтрүүлж, хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн Ховд аймгийн ногоочдыг Чингэлтэй дүүргийн "Тусгаар тогтнолын талбай"-д тарвас болон хүнсний ногоо худалдаалахыг дэмжиж, зөвшөөрөл олгон хамтран ажиллахаар болов.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 96
3 / 3%
3 / 3%
59 / 61%
2 / 2%
29 / 30%