ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН II ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-04-08

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 2-р хуралдаан 2025 оны 04-р сарын 08-ны өдөр 71.4 хувийн ирцтэй хуралдлаа.
Зөвлөлийн 2-р Хуралдаанаар:-
1.Аймгийн Боловсролын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлах тухай
2.Төв аймагт Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцээд Хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороонд шилжүүлэв.
3.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах чиг үүрэг бүхий аймгийн байнгын ажиллагаатай орон тооны бус ажлын хэсэг байгуулах тухай
4.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын хяналтын тоо батлах тухай
5.Аймгийн гадаад харилцаа, хамт ажиллагааны 2025 оны төлөвлөгөө батлах тухай
6.Газар зүйн нэрийн тодруулалт хийж мэдээллийн сан үүсгэсэн сумдын тайланг хэлэлцүүлэх тухай асуудлуудыг хэлэлцээд Хурлын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хороонд шилжүүлэв.
7.Ахуйн зориулалтаар 2025 онд агнах, барих ан амьтдын хуваарь батлах тухай
8.Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах талаар санал уламжлах тухай
9.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийн тухай асуудлуудыг Хурлын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.
10.Зуунмод хотын 3 байршилд дахин төлөвлөлт зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Хот суурин үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хорооруу шилжүүлэв.
11.Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн дүн батлах тухай
12.Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай
13.Төсвийн жагсаалтын тухай асуудлуудыг тус тус хэлэлцээд Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
14.Аймгийн ИТХ-ын ээлжит 4-р Хуралдааныг 2025 оны 04-р сарын 25-ны өдрийн “Баасан” гарагт хуралдуулахаар тов тогтоолоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 91
3 / 3%
3 / 3%
57 / 63%
2 / 2%
26 / 29%