Сэргэлэн сумын ИТХ нь 21 Төлөөлөгчтэй Ажлын алба нь 3 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Шинэ бүрэн эрхийн хугацаанд 3 удаа хуралдаж, 17 тогтоол шийдвэр гаргаад байна.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй “Иргэдээ сонсъё” өдөрлөгийн хүрээнд сумын Төлөөлөгчдийг чадавхижуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох, ажлын албаны дотоод үйл ажиллагаанд зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.
Сургалтад сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлийн гишүүд хамрагдав.
Сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар үг хэллээ.
Сургалтаар:
- Сумын ИТХ-ын хуралдаан зохион байгуулахад анхаарах асуудал
- Төлөөлөгчийн болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ойлголт
- Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
- Авлигаас урьдчилан сэргийлэх тухай
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан батлахад анхаарах асуудал
- Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал
- Орон нутагт хүүхдийн эрхийг хангаж ажиллах талаар анхаарах асуудал
- Малын тоо толгойн албан татварын тухай
- Төсвийн тухай сэдвээр мэдээлэл олголоо.