ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОХУ-ЫН КРАСНОЯРСКИЙН БҮС НУТАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2025-03-10

2025 оны 3-р сарын 5-8 ны өдрүүдэд Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОХУ, Төв Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Рафаэль Шагеевын урилгаар Красноярскийн хязгаар бүс нутагт ажиллалаа.
Тус албан айлчлалаар хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тогтвортой, үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлэх, харилцан туршлага судлах зорилготой байв.
ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг даргын орлогч Б.Батбаатар болон газар тариалангийн голлох бүс нутгийн удирдлага, хувийн хэвшлийнхний баг бүрэлдэхүүнийг ОХУ-ын Красноярскийн хязгаар бүс нутгийн Засгийн газрын тэргүүний орлогч Леонид Шорохов , Хөдөө аж ахуйн сайд Илья Васильев, ОХУ-ын Гадаад Хэргийн яамны Красноярск дахь төлөөлөгч, ХАА-н Улсын их сургуулийн захирал Наталья Пыжикова, Төв Сибирийн ХАҮТ-ийн ерөнхийлөгч Рафаэль Шагеев нар хүлээн авч уулзлаа.
Айлчлалаар ОХУ-ын хувьд эдийн засгийн хурдацтай хөгжлийн түүчээ болсон стратегийн ач холбогдол бүхий ХАА, газар тариалангийн салбарт орчин үеийн өндөр технологийг нэвтрүүлэх судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнтэй танилцуулж, төмс, улаан буудай, эрдэнэ шиш, тосны ургамал, овъёос гэх мэт үр тарианы селекци, үржил хийдэг Оросын тэргүүний үрийн үйлдвэрүүдтэй танилцууллаа.
Хоёр талын уулзалтын үр дүнд мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эдийн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд нийлүүлэх, оросын хөрөнгө оруулагчидтай хамтарсан аж ахуй байгуулах, Красноярскийн ХААИС-ийн эрдэм шинжилгээний төвүүдэд боловсон хүчнийг дадлагажуулах, нэн шаардлагатай тусгай дунд мэргэжлийн боловсон хүчнийг тэтгэлгээр бэлтгэн сургах гэх мэт тодорхой ажлуудыг эхлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
 
 
 
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 86
2 / 2%
3 / 3%
54 / 63%
2 / 2%
25 / 29%