Баян сум нь анх 1924 онд Түшээт хан аймгийн Богдхаан уулын хошуу Авдарбаян сум, Зогсоол, Жаргалант уулын хошуунд байгуулагдсан. 1956 онд төмөр замын Мааньт өртөөн дээр төвлөрсөн сум юм. Цант, Өгөөмөр, Цавчир гэсэн 3 багтай, 290,5 мянган га газар нутагтай, одоогийн байдлаар 650 өрх 2030 хүн амтай, 149,000 толгой малтай байна.
Баян суманд Төв аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” арга хэмжээний хүрээнд сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдээс асуулт санал авч, салбарын мэргэжилтнүүд холбогдох мэдээ мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр сумын ИТХ-ын Төлөөлөгчид авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэлд гарын үсэг зурлаа.