Баян сумын Эрүүл мэндийн төв нь 3 багийн 1975 иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. 15 орон тоотой ажиллаж байгаа бөгөөд, эмч, сувилагч, эм зүйчийн орон тоо дутагдалтай байгаа нь хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсдэг байна.
Сургуулийн барилга нь анх зочид буудлын зориулалтаар баригдсан чанар стандартын шаардлага хангадаггүй тухай эрхлэгч эмч Д.Отгонбаяр ярилаа.
Их эмч Д.Отгонбаяр нь суманд ирж 4 дэх жилээ ажиллаж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн байргүйн улмаас одоогоор эмнэлэгтээ байрлан амьдарч, хүнд нөхцөлтэй байгаа хэдий ч өргөсөн тангарагаа биелүүлэхийн төлөө л хичээж яваагаа ярилаа.
Сумын удирдлагууд сургуулийн хуучин дотуур байрыг засварлан төрийн албан хаагчийн байр болгох төлөвлөгөөтөй байгааг танилцуулав.