“Иргэдээ сонсъё” арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Баян сумын ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Баян сумын 9 жилийн ЕБС нь өнөөдрийн байдлаар 22 багш, 13 албан хаагчтай 9 бүлэгт 307 орчим сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 6 насны хамран сургалт 80 хувь , суурь боловсролын хамран сургалт 85 хувьтай байна. Тус сургуульд сүүлийн 5 жилд сургууль завсардалт гараагүй байна. Боловсон хүчний хувьд бага ангийн багш, Химийн багшийн дутагдалтай ажиллаж байна.
2024 онд “Багш бүрд компьютер хөтөлбөр”-ийн хүрээнд улс орон нутгийн 18,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЕБС олон цэцэрлэгийн багш нар 100 хувь зөөврийн компьютероор хангагджээ.
Мөн Багш хөгжлийн төвийн цахим ангийн иж бүрдэл цахим тоног төхөөрөмж, өнгөт принтер, спортын хэрэглэгдэхүүн, таблет цэнэглэгч, сурагчийн локер шүүгээ зэргийг улсын төсвийн 42,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 2.6 тэрбумын хөрөнгө оруулалтаар сургуулийн өргөтгөл орчин үеийн стандарт спорт заал, үдийн цайны гал тогоо, хоолны заалыг барьж ашиглалтад хүлээн авахад бэлэн болсон байгаа нь багш сурагчдын баяртай үйл явдал болоод байна.
1974 онд ашиглалтад орсон тус барилга нь сүүлийн жилүүдэд сантехникийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг сургуулийн захирал Г.Батсайхан хэллээ.