ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ АЙМГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

2025-02-04

 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуралдлаа.
Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийн талаар хэлэлцэн, баталлаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөл нь 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 13 зорилт, 42 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр баталж, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар боллоо.
Үүнд:
1. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтарсан багуудад үйл ажиллагааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх
2. Хүүхэд, өсвөр үе, иргэдэд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө, үйлчилгээ, тусламж үзүүлэх мэргэжлийн Сэтгэл зүйчдийг бэлтгэн ажиллуулах, Нийгмийн сэтгэл зүй, Хувь хүний ёс зүйн чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах.
3. Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээг эрчимжүүлэх.
4. Залилан мэхлэх гэмт хэрэг, цахимаар үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим технологид суурилан тусгай арга хэмжээ зохион байгуулах.
5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, энэ төрлийн хууль эрхзүйн мэдлэгийг иргэд, залуучуудад олгох
6. Сумдын зохицуулах зөвлөл, дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх байгууллагуудын мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг шинэ шатанд гаргах
7. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд дэвшилтэд техник хэрэгсэл, цахим технологи ашиглана.
Цаашид төлөвлөгдсөн ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч аймгийн салбар зөвлөлөөс сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамгаалах байрны асуудлыг судалж шийдвэрлэх, олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, үйл ажиллагааг дэмжиж ажиллах талаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 86
2 / 2%
3 / 3%
54 / 63%
2 / 2%
25 / 29%