Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, ИТХ-ын Хүний эрх, өргөдөл гомдлын хорооны дарга Б.Жигмэддорж, Нийгмийн бодлого хүний хөгжлийн хорооны дарга А.Эрдэнэбат нар болон албаны хүмүүс Төв аймгийн төрийн бус байгууллагын холбооны төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын зорилго нь төрөөс төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, тэдний үйл ажиллагааг аймгийн бодлого, төлөвлөлттэй уялдуулж, оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахад анхаарах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.
Уулзалтад ТББ-ын сүлжээний зохицуулагч Р.Алтанцэцэг тэргүүтэй 17 байгууллагын төлөөлөл оролцож ТББ-ын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авч, нээлттэй санал солилцлоо.