ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР 2025 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТОО ТАНИЛЦУУЛЛАА

2025-01-20

Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ болон бусад хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг суманд зохион байгуулахад арга зүйн зөвлөмж, мэдээлэл өгөх зорилгоор сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтаар аймгийн ИТХ-ын дарга Э.Энхболд “НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР 2025 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ” сэдвээр илтгэл тавилаа.
“Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн дагуу 2024 онд болсон ес дэх удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д 40, сумын ИТХ-д 512 төлөөлөгч сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна. Иймд аймаг, сумын ИТХ-ын Ажлын албанаас 2025 онд Төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг тасралтгүй зохион байгуулж, салбар бүрийн хууль тогтоомжийн мэдлэг, мэдээлэл олгон ажиллахаар зорилт дэвшүүлээд байна.
Цаашид сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар сум орон нутгийнхаа хөгжил, иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллаж, дараах асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэйг ИТХ-ын дарга Н.Энхболд дурдлаа. Үүнд:
☑️ Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилтот сургалтуудыг тогтмол зохион байгуулж, бусад аймаг, сумдын туршлага судлуулах, сумын ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо сумын ИТХ-ын бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлах, хуулийн дагуу тайлангаа жилд 1 удаа сонгогчдод тавих
☑️ Сумын ИТХ-аас батлагдан гарах бодлого, шийдвэрийн төслүүдээр иргэдээс санал авч, сонсох ажиллагаа зохион байгуулж, иргэдийн оролцоог хангах
☑️ Сумын тухайн жилийн төсөв батлуулахын өмнө төсвийн хяналтын сонсголыг жил бүр хийх, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар багийн иргэд, олон нийтэд нээлттэй санал асуулга, хэлэлцүүлэг явуулж, тэдний саналыг тусгах
☑️ Сумдын ИТХ-уудаас БИНХ-д үзүүлэх мэргэжил арга зүйн туслалцааг нэмэгдүүлж БИНХ-д хуулиар олгогдсон эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллахад нь бүхий л талаар дэмжлэг үзүүлэх
☑️ Багийн иргэдийн нийтийн Хурлаа хуралдуулаагүй байгаа 9 сумын 34 багийн ИНХ ойрын хугацаанд хуралдаж, багийн ИНХ-ын зөвлөл байгуулах, Сумын Засаг дарга нар багийн засаг даргад нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулсаны дараа багийн Засаг дарга нарыг томилох
☑️Зарим сумд нөхөн сонгуулийг товлосон хугацаанд явуулж, мэдээ тайланг аймгийн Сонгуулийн хороо болон Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх
☑️ Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хууль бус хандив, бэлэг авахгүй байх, Төлөөлөгчид болон улс төрийн албан хаагчдын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүртгэж, хяналт тавих
☑️Орон нутгийн өмч хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулах, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулж аливаа тайлан мэдээний үнэн зөв байдлыг хангахад анхаарах
Сургалтаар Төв аймгийн эдийн засаг, нийгмийн чиглэлийн 2025 оны зорилт, баримталж буй бодлогын талаар илтгэл, мэдээлэл олгож байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 88
3 / 3%
3 / 3%
55 / 63%
2 / 2%
25 / 28%