Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн өдрийг тохиолдуулан Зуунмод сумын ЕБС-ийн сурагчдын дунд танин мэдэхүйн “АЛТАН ХОНХ” тэмцээн зохион байгууллаа.
Уг тэмцээний зорилго нь Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг таниулах, үндэснийхээ соёлын өв уламжлалыг сурталчлах, хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээн юм.
Тэмцээний
1-р байр: 5-р сургуулийн 12а ангийн сурагч Э.Золзаяа
2-р байр: 5-р сургуулийн 10б ангийн сурагч Н.Дэлгэрцэцэг
3-р байр: 4-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Энхзаяа нар шалгарлаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма гардуулав.