Аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй уг арга хэмжээ нь:
- 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд сумдад шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, хууль эрхзүйн мэдлэг олгох сургалт
- Сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийх
- Сумын төсөвт байгууллагын үйл ажиллагаатай танилцах чиглэлээр явагдаж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, Баяндэлгэр сумаас сонгогдсон ИТХ-ын дарга Б.Өнөрбаяр, Сумын удирдлагууд, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний асуудал хариуцсан хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд ажиллаж байна.
Иргэд уулзалтаар: 2025 онд орон нутгийн төсвөөр хийгдэх ажлууд, газрын харилцааны талаар голлон асуулт асууж, хариулт авлаа.