Төв аймгийн ИТХ-аас 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд сумдад шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах, сумдын ИТХ-ын Ажлын албаны дотоод үйл ажиллагаанд зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий “ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2025” сэдэвт өдөрлөг Төв аймгийн Мөнгөнморьт сумаас эхлэж байна.
Мөнгөнморьт сум нь 3 багийн 765 өрх бүхий 2140 иргэнтэй бөгөөд сумын ИТХ-д 20 Төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.
Уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ “Иргэдээ төлөөлөн сонгогдсон Төлөөлөгч бүр орон нутагтаа хийж хэрэгжүүлэх ажилд иргэдээ төлөөлөх, нутгийн удирдлагын байгууллагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хурлын бодлого шийдвэрт иргэдийн дуу хоолой, санал санаачлагыг тусган ажиллах, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах талаар онцгой анхаарч ажиллах учиртайг онцоллоо.
"ИРГЭДЭЭ СОНСЪЁ" өдөрлөгөөр сумын ИТХ-ын Төлөөлөгч, төрийн албан хаагчдад зориулан
- Сумын ИТХ-ын хуралдаан зохион байгуулахад анхаарах асуудал
- Төлөөлөгчийн болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай
-Авлигын эсрэг хууль, ХАСХОМ-г бүртгүүлэх, хяналт тавих
-Төсвийн тухай хууль, 2025 оны төсвийн талаар авах арга хэмжээний тухай
-Газрын харилцааны талаар анхаарах асуудлууд
-Орон нутагт ХАА-н бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалт мэдээлэл өглөө.