Аймгийн ИТХ-ын даргад иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу ИТХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Зуунмод сумын 28, 5-р байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, иргэдтэй уулзлаа.


- 1950-аад онд ашиглалтад орсон уг барилга нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын тооцоогүй баригдсан, суурийн суулт, үндсэн хийц болох даацын ханын хагарал, давхар хоорондын модон хучилтын бэхэлгээ суларсан, ан цав гарж, хана таазны нуралт өгсөн, дулааны шугам удаа дараа задарч чийг, хөгцөд баригдсан байгаа нь тухайн барилгад хүн аж төрж болох эсэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулах,
- Зуунмод сумын хэмжээнд нийт 5 байршилд дахин төлөвлөлтийн төсөл сонгон шалгаруулалт явагдсан ч уг ажил тодорхой үр дүнд хүрэхгүй байгаад анхаарч, барилгын компаниудад ашигтай санал тавих байдлаар иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах ажлыг яаралтай эрчимжүүлж ажиллахыг холбогдох ажлын хэсэгт үүрэг өглөө.
Ажлын хэсгийн ахлагчаар Барилга захиалагч, орон сууц корпорацын дарга Ц.Дашдэмбэрэл болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн, улсын байцаагч, Төв Чандмань ДЭХГ-ын Ерөнхий инженер, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүн ажиллалаа.