ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ГХУСАЗСЗӨВЛӨЛИЙН 2024 ОНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

2025-01-03

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хуралдааныг 80,9 хувийн ирцтэйгээр зохион байгуулж, хуралдаанаар Төв аймгийн гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээ болон 2024 оны ажлын тайланг хэлэлцэж, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг 95 хувийн гүйцэтгэлтэй буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ.
Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг бататган, эрчимжүүлэх шаардлагатай зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг чиглэл өглөө.
Тус Зөвлөлөөс 2024 онд хийсэн онцлог ажлын хүрээнд:
✅ЕБС-ийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухаалаг утасны хэрэглээг бууруулах зорилгоор Алтанбулаг, Батсүмбэр, Баянчандмань, Баянхангай, Борнуур, Жаргалант, Эрдэнэсант, Лүн сумдын ерөнхий боловсролын сургууль, аймгийн ХГБХХГ-ын Хүүхэд залуучуудын ордон нийт 9 газар хүүхдийн "Итгэлтэй утас"-ыг суурилуулсан. Дээрх хүүхдийн "Итгэлтэй утас"-аар жилийн эцсийн байдлаар 11808 хүүхэд, 23707 минутын дуудлага хийсэн байна.
✅Төв аймгийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын орчны камержуулах ажлыг бүрэн хэрэгжүүлэх, Жаргалант сумын Баянбулаг багийн ерөнхий боловсролын бага сургууль орчмын бүсд хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үүднээс дотор талбайд чанарын шаардлага хангасан иж бүрэн камерыг тавьж, камержуулснаар Төв аймгийн хэмжээнд бүх шатны боловсролын 76 байгууллагын сургалтын орчин бүрэн камержиж хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих, хамгаалагдах орчин нөхцөл бүрдлээ.
✅“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд дахин ашиглах боломжтой дахивар цуглуулан дахивар авах цэг дээр тушаах “Хүн бүр байгаль хамгаалагч” нэртэй болзолт уралдаан зохион байгуулж ажилласан. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх урьдчилан сэргийлэх чиглэлээр Заамар сумын нутагт “Хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсан. 2024 онд Хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг 39,1 хувиар буурсан байна.
✅Аймгийн хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэд, байгууллагын идэвх санаачилгыг дээшлүүлэх зорилгоор “ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” аяныг 45 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Аяны хүрээнд 27 сум, төрийн өмчит байгууллага, хэлтэс, агентлаг нийт 60 удаагийн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж 1200 албан хаагчдыг хамруулж, эрх зүйн мэдлэг олгосон.
✅Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үе, хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзлийг төлөвшүүлэх, ЕБС-ийн сурагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд “Хуулиа дээдэлье” тэмцээнийг Төв аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээнийг гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж, нийт 25 сумын 125 хүүхдийг хамруулж зохион байгуулсан.
Энэ онд насанд хүрээгүй хүнээс үйлдсэн өртөж хохирсон гэмт хэрэг, зөрчил 50 хувь буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 88
3 / 3%
3 / 3%
55 / 63%
2 / 2%
25 / 28%