ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өнөөдөр тохиож байна.

2025-01-14

Түүхэн энэ өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас уламжлалын дагуу хэд хэдэн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулав.
Өнөөдөр /2025.01.13/ Галдан бошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Л.Энхбаяр, аймгийн ИХ-ын нарийн нарийн бичгийн дарга Л.Жамъяндорж, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү, АИХ-ын депутат Ж.Даваабал болон албан байгууллагын дарга, эрхлэгч нар, иргэдийн төлөөлөл оролцов.
Цэцэг өргөсний дараагаар Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлж хүндэтгэл үзүүллээ.
Мөн БНМАУ-ын АИХ-ын Депутат, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабалыг аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын Нарийн нарийн бичгийн дарга Л.Жамъяндорж, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Ардчилсан шинэ үндсэн хуулийг Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон 6 бүлэг 70 зүйлтэй батлалцаж байсан түүхтэй.
Манай аймгаас 18 хүн Ардын их хурлын депутатаар сонгогдон оролцсоны нэг бол Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал юм.
 
 
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 98
3 / 3%
3 / 3%
61 / 62%
2 / 2%
29 / 30%