ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"Бусдын эд зүйл минийх биш" нөлөөллийн аяны шилдэгүүд тодорлоо.

2024-01-28

📊Хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ЕБС-ийн сурагчдад хулгайлах төрлийн гэмт хэргийн хор холбогдол, нөлөөлөл, гэм хорын талаар мэдээлэл өгөх, Эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчийн зүгээс тавих хараа хяналтыг сайжруулах гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, Холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Бусдын эд зүйл минийх биш" нөлөөллийн аяныг аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн Боловсролын газар, аймгийн Цагдаагийн газар хамтран зохион байгууллаа. ✅
🔍Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой тус аянд амжилттай оролцон шилдэгээр шалгарсан сургуулиудад аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяр болон холбогдох байгууллагын удирдлагуудын төлөөлөл шагнал гардуулж, баяр хүргэлээ.
☝️Тус аянд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль Хөгжил политехник коллежийн суралцагчид оролцсон байна.
✅"Бусдын эд зүйл минийх биш" аяны хүрээнд оролцогч сургуулиудын зүгээс удирдамжийн дагуу 8 чиглэлд арга хэмжээ зохион байгуулснаас:
🥇1-р байр Жаргалант сумын 2-р сургууль,
🥈2-р байр Жаргалант сумын 6-р сургууль,
🥉3-р байр Прогресс сургууль
Тусгай байр Жаргалант сумын 7-р сургууль,
МУИС-ийн Ховд аймаг дахь Ерөнхий боловсролын ахлах сургууль,
Минжит Булган сургууль тус тус шалгарсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 97
3 / 3%
3 / 3%
60 / 62%
2 / 2%
29 / 30%