ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

27 СУМЫН ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-12-17

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газар, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, “Галт шувуу холбоо” ТББ-тай хамтран сумдын ГХУСАЗСЗ, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар сумдын Хамтарсан багийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, салбар дундын зохицуулалтыг хангах, гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хохирогчид үзүүлдэг үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, Хамтарсан багийн тухай ойлголтыг оролцогчдод танилцуулснаараа онцлог болов.
Сургалтад 27 сумын 33 хамтарсан багийн танхимаар 38, цахимаар 156 хүн оролцлоо.
Цаашид энэхүү сургалтыг үргэлжлүүлэн Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан багийн гишүүдэд кейс менежмент хийх үе шат, кейс файл бүрдүүлэх, гишүүдийн ур чадварыг сайжруулах, талаар 33 Хамтарсан баг тус бүрд хүрч ажиллах талаар мэдээлэл хийлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 88
3 / 3%
3 / 3%
55 / 63%
2 / 2%
25 / 28%