Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнийг Аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн Шатрын холбоотой хамтран зохион байгууллаа.
Эрэгтэй төрөлд
1 дүгээр байр: Аргалант сумын Э.Идэрмөнх
2 дугаар байр: Жаргалант сумын Ч.Батмөнх
3 дугаар байр: Зуунмод сумын Б.Эрдэнэдалай
Эмэгтэй төрөлд
1 дүгээр байр: Зуунмод сумын Д.Түвшинзаяа
2 дугаар байр: Батсүмбэр сумын Б.Золбоо
3 дугаар байр: Баян сумын М.Сосор
нар тус тус шалгарч тэргүүн байр эзэлсэн тамирчдад Улсын Шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардууллаа.
Ялагчдын шагналыг аймгийн ИТХ-ын Зохион байгуулалт, Иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Оюунсайхан гардууллаа.