ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа

2024-12-11

“Цуна Монгол Дай” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбадорж Төв аймгийн Баянхангай суманд хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судан өвс тариалах ажлаас фермерийн аж ахуйгаа эхлүүлжээ. Тэрээр хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг, жишиг болохуйц цогц ферм хөгжүүлэхийг зорьж байна.
Уг ажилтай Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, албаны хүмүүс болон Төв аймгийн ИТХ-ын арга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр нар фермийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус ферм нь нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү саах боломжтой Францын сүүний чиглэлийн 150 орчим Монбельярд үүлдрийн үхэртэй. Өдөрт дунджаар нэг тонн сүү сааж, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур, сүүг вакум орчинд, агаартай урвалд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт, чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг байна.
Боловсруулсан сүүг “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн 1800 сурагчдад өгөхөөс гадна томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.
Фермийн 80 гаруй хувь автомат бөгөөд үхрийн баасыг хуримтлуулж, бордоо болгон ашигладаг эко эрчимжсэн мал аж ахуй юм.
Одоогоор фермийн хүчин чадлыг бүрэн ашиглаагүй байгаа бөгөөд саалийн үнээний тоог хоёр дахин нэмэгдүүлэхэд 2000 сурагчтай гурван сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангах боломжтой гэв.
Харүмафүжи сүүний фермийг ашиглалтад оруулахад “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, сүүний урамшуулал зэрэг дэмжлэгүүд авдсанаа онцоллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 88
3 / 3%
3 / 3%
55 / 63%
2 / 2%
25 / 28%