Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 17 дахь жилдээ “Хуулиа дээдэлье” тэмцээнийг Төв аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнийг гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж, 1-р шатанд нийт 25 сумын 125 хүүхдүүд оролцсоноос, өнөөдөр шилдэг 8 сум авъяас чадвар, эрдэм мэдлэгээрээ өрсөлдлөө.
Тэмцээнд оролцогч хүүхдүүд өгөгдсөн сэдвийн хүрээнд өсвөр үе, хүүхэд, залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийн өнцгөөс илэрхийлэн, дуу хоолойгоо хүргэн, олон төрлийн шинэлэг санаа дэвшүүлсэн нь онцлог байлаа.
Тэмцээний
Нэгдүгээр байранд: Эрдэнэ сумын “Эрх зүйн этгээд” баг
Дэд байранд: Лүн сумын “Хатуу самар” баг
Гутгаар байранд: Зуунмод сумын “ZM-Stars” баг тус тус шалгарлаа.
Тэмцээний шагналыг аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга С.Магнабаяр болон бусад албаны хүмүүс гардууллаа.