Авлигатай тэмцэх газар, Төв аймгийн ИТХ хамтран аймгийн 27 сумдын ИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын дарга, Засаг дарга нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөг зохион байгууллаа.
Улс орон даяар авилгын эсрэг соён гэгээрүүлэх ажил өрнөж байгаатай холбоотой Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Авлигатай тэмцэх газрын танилцуулга мэдээлэл, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилготой уг сургалтад 2024 оны аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн 27 сумын ИТХ-ын 600 орчим төлөөлөгчид хамрагдлаа.