ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

2024-11-27

Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд Төв аймгийн газар тариалангийн голлох бүс нутаг болох Жаргалант, Сүмбэр, Борнуур сумын газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, багууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтаар тариалан эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг сонсон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй ярилцлаа.
Тариалан эрхлэгчдээс гарч буй саналын дийлэнхи нь:
- Монгол Улсын төмсний хэрэгцээний дийлэнх хувийг дангаараа хангаж буй манай аймгийн хувьд 2024 онд 165.0 мянган тн төмс хураасан боловч хурааж авсан төмсний 80-85 хувийг борлуулж чадахгүйд хүрээд байгаа нь хүнд нөхцөл байдал үүсээд байна.
- Улаанбаатар хотод ченжүүдэд хямд өртгөөр өгч байгаагаас шалтгаалан тариаланч, ногоочдын хөдөлмөр үнэгүйдэх, тариалалтын зардлаа нөхөж чадахгүйд хүрэх
- Нөгөө талаар ард иргэд гар дамжсан өндөр өртөгтэй хүнсний ногоо худалдан авч байгаа
- Мөн төмс, ногоо хураалтын ажиллах хүчний асуудал, зэрэг олон талын нөхцөл байдлаа ярилцлаа.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд дээрх асуудлуудыг бодлогоор дэмжих, Улаанбаатар хотын удирлагуудтай уулзаж, борлуулалтын цэгтэй болох, шууд худалдан борлуулалт хийх, экспортоор нийлүүлэх арга замыг эрэлхийлэн, үр дүнд хүрч ажиллахаа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар аймгийн ИТХ-ын Ажлын алба, УИХ-н гишүүн Д.Батбаярын зөвлөх Мөнх-Эрдэнэ, аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, Жаргалант, Борнуур сумдын ИТХ-ын дарга, бусад албаны хүмүүс, газар тариалан эрхлэгчид оролцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 98
3 / 3%
3 / 3%
61 / 62%
2 / 2%
29 / 30%