ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-12-17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр (2024.12.17) аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Сэлэнгэ аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах 14 байгууллага байдгаас тус уулзалтад төлөөлөн хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганхуяг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Мөнхзул, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Э.Ганцэцэг, аймгийн Ерөнхий Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатар, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Батхуяг, хилийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Баяржаргал нар оролцлоо.
Уулзалтаар аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хууль сахиулах ажлын талаар санал солилцон зөвлөлдлөө. Уулзалтын төгсгөлд тус байгууллагуудаас аймгийн ИТХ-ын даргад Сэлэнгэ түмний шүтээн Таван хан уул, Сэлэнгэ их мөрний зургийг дурсгал болгон хадгалууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%