Энэ удаагийн тэмцээнийг гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж 1-р шатанд 25 сумын 125 хүүхдүүд оролцсоноос шилдэг 8 сум авъяас чадвар эрдэм мэдлэгээрээ өрсөлдлөө. Тэмцээнд оролцсон хүүхдүүд өгөгдсөн сэдвийн хүрээнд өсвөр үе, хүүхэд залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийн өнцгөөс илэрхийлэн дуу хоолойгоо хүргэн, олон төрлийн шинэлэг санаа дэвшүүлсэн нь онцлог байлаа. Тэмцээний 1-р байрыг Эрдэнэ сумын Эрх зүйн этгээд баг, 2-р байрыг Лүн сумын Хатуу самар баг, 3-р байрыг Зуунмод сумын ZM-Stars багууд тус тус эзэллээ.
Сумынхаа нэрийг гаргаж шилдэг 8 үлдэн амжилттай оролцсон 9а ангийн сурагч Б.Болорчимэг, У.Аззаяа, Г.Бүжинлхам, Д.Батмөнхтүвшин, О.Төрсайхан нартаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.