Стратеги зорилт 1. Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, үндсэн чиглэлийг тодорхойлоход нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, иргэдийн оролцоог хангах.
Стратеги зорилт 2. Нутгийн удирдлагын тогтолцоонд иргэдийн төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэх үүргийг өндөрсгөж, нутаг дэвсгэртээ зайлшгүй хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, журмыг батлан мөрдөж, орон нутгийнхаа тогтвортой хөгжлийг хангах.
Стратеги зорилт 3. Орон нутгийн нөөц бололцоог бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх.
Стратеги зорилт 4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ардчилсан зарчимд тулгуурлан үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангаж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай байдалд тавих хяналтыг сайжруулна.
Стратеги 5. Хурлын хянан шалгах үйл ажиллагааг улам боловсронгуй болгож, түүний үр нөлөөг дээшлүүлэх.