Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг улс орон даяар 7 хэсэгт бүсчлэн 2024 оны 12-р сарын 03 ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Төв аймгийн 27 сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Улс төрийн албан хаагчдыг хамруулах чиглэл өгсний дагуу сумын ИТХ-ын Төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцуулсоноос 1-р багаас сонгогдсон Э.Байгалмаа хүндэтгэх шалтгаанаар, 1-р багаас сонгогдсон Б.Ганболд ээлжийн ажилтай хамрагдаж чадаагүй бол 4-р багаас сонгогдсон Б.Базарсүрэн, Ч.Даваахүү, Ц.Цолмонсүрэн, А.Энхжаргал нар сургалтад хамрагдсангүй.