Аймгийн ИТХ-ын дарга, ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцож, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.
Тус уулзалтад аймгийн Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, эрүүгийн ахлах мөрдөн байцаагч,цагдаагийн хошууч О.Мөнхтулга оролцож малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа “Мал мах аяны” талаар танилцуулга хийж санал солилцов.
Сумдын хурлын дарга нар сонирхсон асуудлууддаа хариулт авлаа.