Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг гурван үе шаттайгаар сум, дүүрэг (анхан шат), аймаг, нийслэл (хагас шигшээ), улсын (шигшээ) хэмжээнд зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.
Энэхүү тэмцээн нь Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг бөгөөд сумын ИТХ-ын Ажлын алба ахмадын хороотой хамтран зохион байгуулж, оюун ухаанаа сорин тэмцээнээс шалгарсан шатарчдыг батламж, мөнгөн шагналаар шагнаж аймгийн аварга хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнав.
Тэмцээний эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр- Г.Галсанцэрэн
Дэд байр- Ж.Нэргүй
Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр- О.Тунгалаг нар тус тус байр эзэллээ