ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 2 ДУГААР ХУРАЛДААН

2024-11-21

ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 2 ДУГААР ХУРАЛДААНААР
🇲🇳СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАВ

✅Шарын гол сумын Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
✅Тус зөвлөл нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл ажил хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй юм.
✅Тус зөвлөлийн даргаар сумын ИТХ-ын дарга Б.Болат, Зөвлөлийн гишүүнээр Б.Амангелди, Н.Баттулга, Ц.Ганзориг, Э.Гантулга, Г.Мөнхжаргал, Э.Энхмаа нар сонгогдлоо.
🇲🇳ХОРООДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
✅“Хороодыг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааны журам шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.
✍️”Нутгийн удирдлага хөгжлийн хороо”
Хорооны дарга: Б.Болат
Гишүүд: Г.Мөнхжаргал, Ц.Ганзориг, Б.Балжинням, С.Мөнхжаргал
✍️”Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо”
Хорооны дарга: Ц.Энхзул
Гишүүд: О.Сумъяадорж, Ж.Гантулга, Н.Баттулга,Э.Дамдиндорж
✍️”Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо”
Хорооны дарга: Э.Энхмаа
Гишүүд: Н.Нямлхагва, С.Ариунчимэг, Ч.Туяа, Н.Оюунбилэг
✍️Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо
Хорооны дарга: Б.Амангелди
Гишүүд: Э.Доржсүрэн, Д.Энхцацраг, Ж.Очирсүх, О.Сумъяадорж
✍️”Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо”
Хорооны дарга: Э.Гантулга
Гишүүд: Б.Баттулга, М.Амартүвшин, С.Мөнхжаргал, Д.Очир
✍️”Ёс зүйн хороо”
Хорооны дарга: Ц.Ганзориг
Гишүүд: С.Мөнхжаргал, С.Ариунчимэг, Э.Доржсүрэн, Б.Балжинням гэсэн 6 хороог шинэчлэн байгуулж, ажиллах журмыг тус тус баталлаа.
✅Шарын гол сумын ИТХ-ын хөгжлийн хороод нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэгтэй ажиллах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%