Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчүк эмнэлгийн бүтэц, одоогийн байдлаар үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ажилчдын нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хангамж, дутагдалтай асуудлуудыг танилцуулсан юм.
Энэхүү уулзалтын хүрээнд төлөөлөгчид эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ