Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын түүх, эрх зүйн хөгжлийн онцлогийг харуулсан түүхэн зургуудын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнгийн зорилго нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулах, залуу үеийнхэнд үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн юм.