2024 оны 11 дүгээр сарын 08-ны 10 цагт соёлын төвд Өвөрхангай аймгийн Шүүхийн ерөнхий газраас иргэд болон төрийн албан хаагчдад дараах хуулиар сургалт хийлээ. Үүнд: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн Тамгын газраас шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулсан. Сумын ИТХ-ын ажлын албанаас уг сургалтыг дэмжиж ажиллаа.