ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

✒️ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-09

 
📝Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд Хурлын Төлөөлөгч нарт шаардлагатай суурь мэдлэгийг олгох, чиг үүргийн хууль тогтоомжийн танилцуулга, Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгууллаа.
📍Тус сургалтад:
📎Нутгийн удирдлагын эрх зүйн үндэс, Нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний чиг үүрэг-Ц.Бадиа /Хууль зүйн ухааны магистр, Гавьяат хуульч/
📎Иргэдийн Төлөөлөгчийн эрх үүрэг, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь-Б.Гантөмөр /Аймгийн ИТХ-Бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга/
📎Иргэдийн Төлөөлөгчийн хуулиар олгогдсон хяналтын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх-Л.Цэцэгдарь /Аймгийн ИТХ-ын Хууль-эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга
📎Төлөөлөгчдийн ёс зүй, түүнийг баримтлах зарчим-Г.Тунгалагтуяа /Боловсрол судлалын магистр, Төрийн удирдлагын менежер/
📎Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажил үйлчилгээ-Б.Өнөрбаян /Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын мэргэжилтэн/
📎Газрын тухай хууль тогтоомжид заасан Иргэдийн Төлөөлөгчдийн эрх-үүрэг, оролцоо-Н.Оюунгэрэл /ГХБХБГ-ын Удирдлагын хэлтсийн дарга/
📎Төсвийн байгууллагуудын өмч хөрөнгө хадгалах, хамгаалалтыг сайжруулах, түүнд тавих хяналтын чиг үүрэг-Л.Олзбаяр /Сайншанд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга/
📎Авлигын эсрэг хууль, Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал-Д.Энхтайван /Сайншанд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга/ нар тус тус сургалт мэдээлэл хийлээ.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%