Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг сонгох 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Анхдугаар хуралдаанаа сумын Соёлын Төвд 100 хувийн ирцтэй эхэллээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад С.Энхтүвшин удирдан явуулж байна.
Хуралдааныг нээж Мөнгөнморьт сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ц.Оюунтүлхүүр ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.