📝Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран "Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан чиглэлээр Гэр бүлийн үнэ цэнэ-хүүхдийн хөгжил оролцоо” сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
📍Сургалтад:
1. Эцэг, эхийн хандлага хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь сэдвээр Ерөнхий боловсролын Тавдугаар сургуулийн сэтгэл зүйч О.Цэцэгмаа
2. Хайр-хязгааргүй, ялгаагүй нөлөөллийн аяны мэдээллийг Аймгийн хууль, эрх зүйн хэлтсийн сургалт сурталчилгааны, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэбаяр
3. Эцэг, эх, багш хоорондын анхаарах асуудал сэдвээр Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтуяа
4. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Ганзориг
5. Хүүхэд, хүмүүжлийн эерэг арга сэдвээр Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Мөнхбаатар нар тус тус сургалт мэдээлэл хийлээ.
👏Тус сургалтыг 14:00-16:00, 16:00-18:00 цагуудад 2 удаа зохион байгуулж Ерөнхий боловсролын 1, 2, 3, 5, 6 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагч нар нийт 850 хүн хамрагдсан.