ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИРГЭДИЙН ТАВ ТУХТАЙ АМЬДРАХ ОРЧНЫГ АЛДАГДУУЛСАН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОГТООХ АЖЛЫН УДИРДАМЖИЙН ДАГУУ ДАРААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-10-29

 
Сайншанд сумын суурьшлын бүсийн хэмжээнд хог, хаягдал, орчны бохирдол, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, эвдрэл, хамгаалалт, авто замын эвдрэл, хамгаалалт, хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл, хамгаалалт аадар борооны үерийн усны улмаас эвдэрсэн газар, инженерийн шугам сүлжээн худгийн бүрэн бүтэн байдал, ил задгай цахилгааны утас, шилэн кабель, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн талбай болон хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн гэмтэл, засвар үйлчилгээ зэрэг иргэдийн тав тухай амьдрах орчныг алдагдуулсан нөхцөл байдлыг тогтоох, эрсдэлийг бууруулах, зөрчил дутагдлыг арилгуулах, орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Иргэдийн тав тухай амьдрах орчныг алдагдуулсан нөхцөл байдлыг тогтоох ажлын удирдамж”-ийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгчид, сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай хамтран төвийн хэсгийн 7 багийн нутаг дэвсгэрт ажиллалаа.
‼️ Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл гэмтэл, архи ундааны шил лааз их хэмжээгээр хагалж хаясан байдал, гэр хорооллын гэрэлтүүлэг ажиллахгүй, эвдэрсэн, хүчтэй борооны улмаас үүссэн гуу жалга, их хэмжээгээр овоолсон шарилж, хогийг ачаагүй зэрэг эрсдэлүүд давамгайлж байна. Мөн иргэд, байгууллага өөрийн 50 метр орчмын талбайн цэвэрлэгээ, арчлалтыг тогтмол хийж хэвшээгүй нь өөрсдийн болоод бусдын амьдрах орчныг бохирдуулсан хариуцлагагүй байдал ажиглагдаж байна.
Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн болон хуваарьт зам талбайн цэвэрлэгээг тогтмол хийж, аюул эрсдэлийг бууруулахад анхаарах нь өөрийн тань болоод бусдын, хүүхэд залуусын амьдралын орчныг сайжруулахад оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Та бидний хариуцлагагүй, тоомжиргүй үйлдэл, хаясан хог, хагалсан шилний хэлтэрхий хүүхдэд эрсдэлийг үүсгэж байдаг.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%